Monday, March 15, 2010

Wu Massacre тун удахгүй



Wu-ийн фэнүүдэд таатай мэдээ. 2010 оны 3 сарын 30 Wu Tang-ын 3 гишүүд болох Method Man, Ghostface Killah, Raekwon нар хамтарсан цомгоо гаргах нь. Тэдгээр энэхүү цомгоо "Wu Massacre" буюу "Wu Аллага" гэж нэрлэсэн бөгөөд уг нь "Three, the Hard Way" гэж нэрлэх төлөвлөгөөтэй байсан гэнэ. Meth, Ghost, Rae фэнүүддээ энэ удаад бэлэг барихаар шийдсэн бөгөөд, Def Jam энэхүү цомгийг борлуулах нь. Энэхүү цомгийн тухай Meth хэлэхдээ: Def Jam бидэнд тулгамдсан цаг өгсөн учир бид нар тийм ч их цаг зав зарцуулж чадсангүй, гэхдээ бид үүнийг фэнүүдийнхээ төлөө хийлээ.
Энэхүү цомгонд продюсерээр нь RZA, Allah Mathematics, Scram Jones, Ty Fyffe, BT, Digem Trax, E Meal нар ажилласан юм байна.

0 сэтгэгдэл бичэх: