Friday, February 12, 2010

Wu Tang Saga Movie Documentary Trailer


Удахгүй бидний хайртай Wu-ийн тухай баримтад кино гарах нь. Кинонд Cappadonna, Raekwon, Method Man, Ghostface Killah, Rza, Gza, Inspectah Deck, Masta Killa, U-God, Papa Wu, True Master, Prodigal Sunn, Allah Mathematics, 12 O' Clock, Chi King, Slick Rick гарах бөгөөд тоглолт ярилцлага гэх мэт зүйлс 2 цаг үргэжлэнэ гэнэ. Цааш унших дээр дарж trailer-ыг нь үзээрэй.





Цааш Унших...

Lloyd Banks - Beamer Benz or Bentley Feat Juelz Santana


G-Unit Skull Gang хоёрын хоёр төлөөлөгч болох Lloyd Banks, Juelz Santana хоёр Beamer Benz or Bentley дуу хийж. Banks-ын гурав дахь бие даасан цомогт орсон сингл юм байна. Нэг ёсондоо Dipset G-Unit хоёрын харьцаа урьд нь таагүй байсан бол одоо энэ хоёр нэгдэж хамтран эхний уран бүтээлээ гаргаад буй за. Dipset яг одоогоор Dipset нэрээрээ явах үгүй нь тодорхойгүй боловч ирээдүйд Cam'ron иргэн ирж урьдны адил чанга дуунуудаа хийгээсэй билээ.







Цааш Унших...

Thursday, February 11, 2010

Notorious B.I.G - Bigger Than Life


Notorious B.I.G aka Biggie Smalls-ыг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Энэхүү баримтад кино нь түүний бага наснаас авхуулаад хорвоог орхих цагийг хүртэл түүний найз нөхөд болон реппер найзуудынх нь ярианаас Christopher Wallace гэж ямар хүн байсныг өгүүлэх юм. "Notorious" кино болон энэхүү баримтад кино нь бараг төстэй боловч яг Biggie Small гэгч хүн найз нөхдийнх нь нүдээр ямар хүн байсныг харуулах болно. Тэрээр яаж хип хоп замналд орж хэрхэн New York хотыг төлөөлж байсан хэрхэн уран бүтээл хийдэг гэх мэт сонирхолтой баримтууд бий.























Цааш Унших...

Wednesday, February 10, 2010

Game Aftermath-уруу буцаж орох нь.


Өнгөрсөн хагасайн өдөр Game өөрийнхөө twitter дээрээ aftermath уруу орох болсноо мэдэгдсэн байна. Удахгүй Dre-тэй урьдын адил хамтран "Documentary" шиг цомог гаргах хүсэлтэй байгаа бололтой. Гэвч 50 болон G-Unit тэй харилцаа нь ямархуу байх нь одоогоор тодорхойгүй. Мөн Game сүүлд гаргасан Shake дуундаа 50, G-unit, Young Buck-ын нэрийг дурьдана лээ. "Interscope" компанийн дүү компани болох "Geffen Records" Game-ын 2008 онд гаргасан L.A.X цомгийг гаргасан бөгөөд эдгээр хоёр компанийн гол дарамт нь Game 50 хоёрын цаашдын харилцаа нь ямаршуу байх гэдэг нь маш том асуудал болоод байгаа гэнэ. Мөн өнгөрсөн жилийн 50-ын Before I Self Destruct маш муу борлуулалт хийсэн бөгөөд Game-ын L.A.X ч мөн ялгаагүй 50-ээс борлуултаараа хол хаяагүй юм. Тиймээс магадаггүй Interscope-ын бодлого байж ч болох юм, буцааж энэ хоёр репперийг нэгтгэж цомог гаргах нь Interscope-т маш мөнгөний үүр нээгдлээ л гэсэн үг. Одоогоор "Interscope" "Aftermath"-ын багийн бүрэлдэхүүнд Dr Dre, 50 Cent, G-unit, Eminem дээрээс нь шинэ залуу уран бүтээлч болох Slim Da Mobster мөн Hayes тэдний roster буюу бүрэлдэхүүнд багтах нь. Юутай ч Game эргээд Dre-тэй нийлвэл 2005 гаргаж байсан Documentary шигээ чанартай цомог хийх нь гарцаагүй. Shake дууг цааш унших дээр дарж сонсоорой, Cool & Dre продюсерлэсэн юм байна.





Цааш Унших...

Tuesday, February 9, 2010

Welcome to Death Row (Documentary)


Америкийн баруун эргийн мөн 90-ээд оны шилдэг рекорд компаниудын нэг болох "Deathrow Records" тухай баримтад кино. Deathrow-д байсан репперүүд болох Dr Dre, Snoop Dogg, 2Pac, Nate Dogg, Warren G гэх мэт цаг үедээ шуугуулж явсан репперүүд багтсан байдаг. Энэхүү рекордсийн ард талд мэдээж Suge Knight зогсож байсан төдийгүй яаж хэрхэн нэр алдар оргил өөд гарсан мөн яаж тарж бутарсан тухай үзүүлнэ.























Цааш Унших...

Friday, February 5, 2010

Copyright Criminals (Оюуны өмчийн гэмт хэрэгнүүд)


Сая Sancho-ын blog-оор аялж байгаад нэг documentary үзлээ. Санаа нь ихээр таалагдлаа. Оюуны өмч гэж юу вэ? Хип Хоп сампл оюуны хулгай мөн үү? Америкийн Beatmaker-үүд үүнтэй санал нийлж байна уу эсвэл үгүй юу? Миний бүтээлийг ашиглан танихгүй хүн надаас илүү мөнгө хийгээд байна яах ёстой вэ?. Сампл урлаг мөн үү, өнөөдрийн технологи тухайн дууг хэрхэн танихийн аргагүй болгон өөрчлөж байгаа гэх мэт Оюуны өмчийн талаарх маш том сэдэв байна. Цааш унших дээр дарж дэлгэрэнгүй видеог үзнэ үү.















Цааш Унших...